Манай сургуулийн хэмжээнд 35 хөгжлийн онцлогтой суралцагч суралцаж байна. Эдгээр онцлогтой суралцагчдад 28 багш ГСТ боловсруулан ажиллаж байна. Уг арга хэмжээнд манай сургууль урлагийн тоглолт толилуулан үзэсгэлэн гаргаж эцэг эх иргэдэд зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн уг үйл ажиллагаагаар хамтран ажиллагч Монгол туургатан ХХК хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд 35 суралцагчдад цүнх, бэлэг гардуулан өглөө. Бидний үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлсэн ЗДГТ, НХХ, БХ- ийн хамт олонд болон эцэг эхчүүд, багш нартаа талархал илэрхийлье. 2025.12.03