You are currently viewing Филиппин улсын академиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Филиппин улсын академиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Филиппин улсын академиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гадаад хэлний мэдлэг, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах, багш-сурагч солилцоо болон хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Филиппин улсын академиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал Филиппин улсын “IMS”, “Philinter”, “Cella”, “English Fella”,”Cpils”,”Lbreeze” академиуд болон ерөнхий боловсролын “Ирээдүй”, “Хөгжил”, 9, 12, 62, 107 дугаар сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд тус сургуулиудад дээрх академийн гадаад хэлний багш нарыг урьж ажиллуулах, дүүргийн багш нарыг Филиппин улсад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сурагч солилцоо, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2025.09.22

Хариулт үлдээнэ үү