Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдсон Олон улсын таеквондогийн Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд
( ITF TAEKWONDO WORLD-CUP 2024) Монгол Улсын Шигшээ багийн “ДАЙЧИН ЯМУХАЙ” клубийн тамирчид буюу
НЕБ-ын 9 дүгээр сургуулийн 8 сурагч амжилттай сайн оролцож Дэлхийн дэвжээн дээр Монголын тугаа мандууллаа.
9б ангийн сурагч Б. Баянтулга түль төрөлд хүрэл медаль
8в ангийн сурагч И. Тамир тулааны төрөлд мөнгөн медаль
8в ангийн сурагч М. Хүслэн түль төрөлд хүрэл медаль , тулааны төрөлд мөнгөн медаль
8ё ангийн сурагч Г. Намуунаа түль төрөлд хүрэл медаль, тулааны төрөлд алтан медаль
7а ангийн сурагч П. Тэргэл түль төрөлд алтан медаль
6ё ангийн сурагч И. Анар тулааны төрөлд алтан медаль
6ё ангийн сурагч Ц. Алтансувд түль төрөлд алтан медаль, тулааны төрөлд алтан медаль
6г ангийн сурагч М. Тэмүүлэн түль төрөл алтан медаль, тулааны төрөлд мөнгөн медаль
Дэлхийн аваргууддаа баяр хүргэе. 2024.11.08