СХД-ийн 5,6,39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эвлэлдэн нэгдүүлэх зорилгоор 3 төрөлт нөхөрсөг тэмцээний 5,6 дугаар хороотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 10 баг оролцож нэгэн өдрийг спортоор хичээллэн өнгөрүүллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчид, шүүн явуулсан багш нар, цэвэрлэгээ үйлчилгээнд ажилласан аж ахуйн хамт олондоо талархал илэрхийлье. 2024.03.23