СХД-ийн 5, 6, 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд хамтын ажиллагааг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эвлэлдэн нэгдүүлэх зорилгоор волейбол, хөгжөөнт буухиа, дартс 3 төрөлт нөхөрсөг тэмцээний 5,6 дугаар хороотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 9, 143-р сургуулийн захиргааны баг, 84, 91, 269, 284-р цэцэрлэг, 5, 6, 39-р хороо, НХТТ-нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг 10 баг оролцож нэгэн өдрийг спортоор хичээллэн өнгөрүүллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчид, шүүн явуулсан багш нар, цэвэрлэгээ үйлчилгээнд ажилласан аж ахуйн хамт олондоо талархал илэрхийлье. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр 9-р сургууль, дэд байр 6-р хороо, гутгаар байр 143-р сургууль тус тус эзлэн амжилттай өндөрлөлөө. 2024.03.23
Тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
- Post author:Нэргүй Тайванжаргал
- Post published:3 сар 25, 2024
- Post category:Багш / Бахархал
- Post comments:0 Comments