СХД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан "Хүүхдээс хүүхдэд" аянд амжилттай оролцож шагналт байрт шалгарсан баг хамт олондоо болон аяныг хэрэгжүүлэгч суралцагчдадаа халуун баяр хүргэе🥰 Мөн “Шилдэг нийгмийн ажилтан”- аар шалгарсан Л.Нямсүрэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.
СХД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Хүүхдээс хүүхдэд” аянд амжилттай оролцлоо. 2023.10.27
СХД-ийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан "Газар хөдлөлтийн хор хөнөөлийг бууруулахад та бидний оролцоо" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн 11а ангийн сурагч Хувьзаяадаа баяр хүргэе. Шавьдаа сурлагын өндөр амжилт хүсье.
Эссэ бичлэгийн уралдаанд Тэргүүн байр эзэллээ.
СХД-ийн "Спорт явган аялал2023" биеийн тамирын арга хэмжээнд байгууллагаараа идэвх санаачилгатай оролцож Үүргэвчтэй алхалт төрөлд тэргүүн байр, багийн нэгдсэн дүнгээр тусгай байрт шалгарлаа. Багш ажилтан, албан хаагч нартаа амжилт хүсье.