2023-2024 оны хичээлийн жилийн хичээлээс гадуурх дугуйлан секц нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд “Нэг багш- Нэг дугуйлан” уриан дор 124 багш 54 нэр төрлийн дугуйлан секц хичээллүүлэхээр 2700 гаруй суралцагчдыг бүртгэн аваад байна. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бүх эцэг эх,асран хамгаалагчдад талархал илэрхийлье. Багш,сурагчдадаа амжилт хүсье. 2023.10.02
2023-2024 оны хичээлийн жилийн “Хүмүүжлийн ажлын” нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
2023-2024 Оны хичээлийн жилийн хамт олны багаар ажиллах, эвлэлдэн нэгдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, спортоор хичээллэх багш ажилчдын тоог нэмэгдүүлэх зорилготой ***Хөдөлгөөн-Эрүүл мэнд*** I аяны волейболын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Нээлтэнд идэвхтэй оролцсон 9 багийн ахлагчид, дасгалжуулагчид болон баг тамирчдадаа талархаж амжилт хүсье🏐🏐
***Хөдөлгөөн-Эрүүл мэнд-I*** аяны волейболын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
88 бүлгийн эцэг эхийн зөвлөлийн дарга нарын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогч эцэг эхчүүдэд
1 . Сургуулийн сургалт үйл ажиллагаа болон сургалтын орчин нөхцөлийн талаар мэдээ мэдээлэл
2. Сайн аав ээж сайн үлгэр дуурайлал сэдвээр сэтгэл зүйн сургалт
3. Боловсролын ерөнхий хуулийн танилцуулга
3. Эцэг эхийн санал хүсэлтийг сонсож хариу мэдээлэл өгч ажиллалаа.
Үйл ажиллагааг амжилттай хариуцлагатай зохион байгуулсан НА Л. Нямсүрэн, хөгжмийн багш нар, нийгмийн ухаан, 3-р ангийн секц хамт олон болон эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгчид та бүхэндээ баярлалаа.
Эцэг эхийн зөвлөлийн дарга нарын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
СХД-ийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан "Газар хөдлөлтийн хор хөнөөлийг бууруулахад та бидний оролцоо" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн 11а ангийн сурагч Хувьзаяадаа баяр хүргэе. Шавьдаа сурлагын өндөр амжилт хүсье.
Эссэ бичлэгийн уралдаанд Тэргүүн байр эзэллээ.
“ӨСВӨРИЙН АВРАГЧ” ТЭМЦЭЭН
2023-09-22
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалж, тусламж үзүүлэх, мэдлэг, ур чадвараа сорих “Өсвөрийн аврагч-2023” дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэе 🤗 Та бүхнийхээ хичээл зүтгэлд талархал илэрийлье. Шавь нартаа сурлагын өндөр амжилт хүсье.
“Өсвөрийн аврагч-2023” дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэе.
СХД-ийн "Спорт явган аялал2023" биеийн тамирын арга хэмжээнд байгууллагаараа идэвх санаачилгатай оролцож Үүргэвчтэй алхалт төрөлд тэргүүн байр, багийн нэгдсэн дүнгээр тусгай байрт шалгарлаа. Багш ажилтан, албан хаагч нартаа амжилт хүсье.