Тэртээ 1958 онд Окиябрийн райноны 2 дугаар хороонд Хятад Монголын “Найрамдал” тоосгоны үйлдвэрийн ажилчдын хүүхдийг сургах 9 дүгээр сургууль нэртэйгээр тулгын чулуугаа тавьж өдгөө түүхт жаран жилээ угтаж байна. Анх гуч гаруйхан сурагчтай ба йгуулагдаж байсан сургууль маань 1963 онд 7 жил, 1969 онд 8 жил, 1988 онд 10 жил, 2006 онд 11 жил, 2015 оноос 12 жилийн сургалттай болж өргөжин Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлийн 2 байр 78 бүлэг 2800 гаруй сурагч, 149 багш, ажилчид 9 удирдах ажилтнуудтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байжээ. Эдүгээ 2024-2025 оны хичээлийн жилд 86 бүлэг, 2990-ээд сурагч, 165 багш, ажилчид, 16 удирдах ажилтнуудтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.