
Захирал: Б.Нарангэрэл
МЭНДЧИЛГЭЭ
Монгол улсын гэрэлт ирээдүй, хөгжлийн тулгуур болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх их үйлсэд хамтран ажиллаж буй багш сурган хүмүүжүүлэгчид, үе үеийн ахмадууд, ажилтан, ажиллагсад хүндэт эцэг эхчүүд, суралцагчид та бүхэндээ орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлж, амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Манай хамт олон багшийн арга зүй технологийг өөрчлөн, боловсон хүчнийг чадваржуулах, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж, авьяас чадвар, сонирхол, хөгжих боломж нөхцөлийг судлан хөгжүүлж, сурагчдад боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж, зөв дадал хэвшилтэй, эрүүл чийрэг иргэн бэлтгэхэд анхаарч сурах хөгжих, эрүүл таатай орчныг бүрдүүлэн боловсролын чанарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх орны минь гэрэлт ирээдүй болсон суралцагчид та бүхний минь эрдэм номын их аян өлзийтэй байх болтугай.
Манай хамт олон

Тус сургууль нь 1958 онд байгуулагдсан ба 2023-2024 оны хичээлийн жилд 160 багш, ажилтан, ажиллагсадтай ахлах ангийн 14 бүлгийн 438, дунд ангийн 31 бүлгийн 1027, бага ангийн 42 бүлгийн 1519, нийтдээ 87 бүлгийн 2984 сурагчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

- Бага
- Дунд
- Ахлах
Суралцагчдын сурах үйлийг дэмжих сурлагын хоцрогдлыг бууруулах, багшийг тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлнэ
Хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд тулгуурлан сургалтын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлнэ
Суралцагчдын сурах идэвхи оролцоог дэмжиж сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулна