Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “Тэгш хамруулан сургах” жишиг танхим байгуулагдлаа. Энэхүү танхимыг ЗДТГ, Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр тохижуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд хөдөлгөөн, сонсгол, хэл заслын үйлчилгээг авах боломжтой боллоо.
Тус танхимыг Японы хүүхдийг ивээх сангаас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг чадавхжуулах сургалтад хамрагдсан дадлага, туршлагатай багш нар хариуцан ажиллаж байна. Манай сургуульд тусгай хэрэгцээт 28 хүүхэд суралцдаг бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг зорьдог байсан бол одоо гэрийнхээ хажууханд, хүүхдийнхээ суралцдаг сургуульд нь сэргээн засах, хөгжлийн танхим байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.



