Тэгш хамруулагч байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал Б.Нарангэрэл:

-Миний хувьд боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Харин нийслэлийн 9 дүгээр сургуулийн захирлаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Манай хамт олон боловсролын тэгш хамруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаснаар боловсролын тэгш хамруулагч байгууллага боллоо. Японы Хүүхдийг ивээх сангийн тэгш хамруулах төслийн хүрээнд багш нараа чадавхжуулан, хөгжлийн онцлогтой 28 суралцагчид багш нар ганцаарчилсан сургалт орж буй. Мөн тус сангийн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга барилд суралцаж байгаа. Энэ жил маш онцлогтой, сайхан багш нарын баяр боллоо.


Хүүхэд бүрд боловсролын үйлчилгээг тэгш, чанартай хүртээжтэй үзүүлэхэд идэвх зүтгэл гаргасан
“ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан хамт олондоо баяр хүргэе.