1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулсан “Бидний өв уламжлал” сэдэвт наадам амжилттай явагдаж өндөрлөлөө. 1а ангиас эхлэн 12а анги хүртэл 12 гишүүнтэйгээр 1 баг болж нийт 8 бүлгийн 96 суралцагч тус бүрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон даалгавар гүйцэтгэж өрсөлдлөө. ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД:
2-р анги: Шагай няслах
3-р анги: Алаг мэлхий өрөх
4-р анги: Шагай шүүрэх
5-р анги: Алтан хонх
6-р анги: Үсэглэлийн хаад
7-р анги: Алтан хонх
8-р анги: Үсэглэлийн хаад
9-р анги: Үндэсний бичгээр цэвэр сайхан бичих
10-р анги: Галигаас үндэсний бичгээр хөрвүүлэн бичих
11-р анги: Үндэсний бичгээр хөрвүүлэн бичих
12-р анги: Үндэсний бичгийн минутын уншлага даалгавруудаар уралдаж Багийн нийлбэр оноогоор: 1-р байр 1-12-р ангийн “Д” бүлгийн сурагчид, 2-р байр 1-12-р ангийн “А” бүлгийн сурагчид, 3-р байр 1-12-р ангийн “Б” бүлгийн сурагчид тус тус эзэллээ. 2025.03.13