

Сургуулийн төгсөгчдийн дунд харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, анги хамт олныг эвлэлдэн нэгдүүлэх зорилгоор “ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН”-ийг амжилттай зохион байгуулсан ба 2010-2022 оны төгсөгч, 2009-өөс өмнөх оны төгсөгчид гэсэн 2 ангиллаар нийт 23 баг тамирчид нэгэн өдрийг анги хамт олон, үе тэнгийнхэнтэйгээ сурагч насаа дурсаж, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхийн сацуу манай сургуулийн төгсөгч болох Геннисийн номонд бичигдсэн, МУГТ, Хөдөлмөрийн баатар, Паралимпийн дэлхийн рекордыг 4 удаа шинэчлэн тогтоогч Э.СОДНОМПИЛЖЭЭ-г хүндэтгэн хүлээн авлаа.


Мөн 2004 оны төгсөгчид ирэх жилийн волейболын тэмцээнийг зохион явуулах эрхтэй ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэд болсон. Та бүхний цаашдынх нь ажил хөдөлмөр тань амжилттай, бүтээмжтэй байж 9н цагаан хүсэл нь биелэх болтугай.
2010-2022 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН ШАГНАЛТ БАЙР:
Эрэгтэй
1-р байр Шаарав ахлагчтай 2018оны 12г анги
2-р байр Б. Сүхбат ахлагчтай 2018 оны 12д анги
3-р байр Э. Хишигбаяр ахлагчтай 2022 оны 12в анги
Эмэгтэй
1-р байр Ариунзаяа ахлагчтай 2021 он
2-р байр Ж. Учрал ахлагчтай 2016 он
3-р байр Болорзаяа ахлагчтай 2017 он
Шилдэг тоглогч: Эрэгтэй – Сүхбат, Эмэгтэй– Болорзаяа нар
2009-ӨӨС ӨМНӨХ ОНЫ ТӨГСӨГЧДИЙН ШАГНАЛТ БАЙР:
Эрэгтэй
1-р байр Б. Лхамсүрэн ахлагчтай 2009 он
2-р байр Н.Энх-Амгалан ахлагчтай 2004 он
3-р байр Мөнхболд ахлагчтай 2007 он
Эмэгтэй
1-р байр Пүрэвдулам ахлагчтай 2009 оны 11а анги
2-р байр Н. Баянжаргал ахлагчтай 2009 оны 11д анги
3-р байр Н.Өлзийдолгор ахлагчтай 2004 он
Шилдэг тоглогч: Эрэгтэй – Б.Лхамсүрэн, Эмэгтэй – Ц.Гантуяа нар тус тус шалгарлаа.