
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 101 жил, Дэлхийн багш нарын баярын 28, Монголын багш нарын 56 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа 10 сарын 05-ны өдөр боллоо. Энэ үеэр боловсролын салбарт олон жил тууштай, үр бүтээлтэй, хамт олноо манлайлан ажиллаж буй багш нар хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал хүртсэн баярт үйл явдал болсон юм. Баяраараа 99 хүн шагнагдаж, 11 хүн азтан болжээ.


